Hair durlaliin zurhai

2009-05-14 08:42
Тэдэнд дурлах амаргvй. єєрт нь хайртай хvнээс бултдаг зантай. Хvнтэй амархан танилцдаг боловч урт хугацаагаар холбоотой байх нь ховор. Нэгэн хэвийн харьцаа уйтгартай санагддаг учир гэр бvлийн амьдрал нь тэр болгон тогтвортой байж чаддаггvй. Заримдаа ч дарамттай юм шиг санагдана. Ойр дотны хvмvvс нь ямар нэгэн байдлаар дургvйг нь хvргэвэл харьцаагаа шууд таслахаас буцахгvй. Ихэнх тохиолдолд хатуу сэтгэлтэй єр зузаан. Дурлал Ихрийн хувьд тоглоом. Тvр зуурын холбоо сvлбээнд амархан ордог бєгєєд сексийн амьдралд элдэвтэй. Майз нєхєд, хайртай хvнээ агаар, гал махбодийн хvмvvсээс сонгох нь зєв. Газар, ус махбодь таарамж муутай. Эцэг эхийн vvрэг хариуцлага тэднийг ихээхэн залхаадаг. Vр хvvхэдтэйгээ vе тэнгийн юм шиг харьцах боловч анхаарал бага тавьдаг. Учир иймд vр хvvхэд нь зохих ёсны хvндэтгэл vзvvлэхдээ маруухан. Ихрийн ордынхон хvмvvсийн хоорондын харьцааг маш сайн мэдэрдэг. Єрнvvлж чаддаг учраас гарамгай улс тєрч болж чадна. Тэд таныг ямарч асуудал дээр амархан ятгаж чадна. Хэрэв та тvvнийг гомдоовол шууд л ойлгох бєгєєд бодлыг чинь дор нь єєрчилж чадна. Ихэр єєрийн санал бодлоосоо ухрах тохиолдолд ажиггvй амирлангуй хvний дvрийг vзvvлдэг. Ихэр туйлын зорилгодоо хvрэхийг эрмэлзэх боловч яг тvvнээ тодорхойлж чаддаггvйн учир нь мєнгє тєгрєг ч тэр, алдар нэр ч, хайр дурлал ч тэр дангаараа Ихрийг бvхэлд нь эзэмдэж чаддаггvй. Тэрээр ямар нэгэн боломжгvй зvйл рvv тэмvvлдэг. Тэд энэ дэлхий дээр ирсэн харь гаригийн хvн мэт. Гэвч ямар ч ажилд тvvртэхгvй, боловч хэзээд сэтгэл хангалуун бус. Ихэр гадаадад аялалаар явах, ер бусын гоё чамин зvйлд дурладаг, ёстой шал хэрэггvй юм худалдан авдаг, vvнээсээ болоод єр ширэнд орох нь элбэг. Арслангийн хувьд хайр дурлалгvй амьдрал бол юу ч биш л гэсэн vг. Хайр дурлалын тєлєє их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгvйгээр амьдарч чадахгvй. Хайр дурлалд их романтик, уян зєєлєн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хvсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хvн нь ажилд нь саад, хvндрэл учруулаад байвал тvvнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцvvлэн шийдэж чадна. Арслангуудын дунд ганц бие хvмvvс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгvй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг. Найз нєхєд, дурлалт хvнээ гал болон агаар мах бодьтой ордоос сонгох нь зєв. Агаар нь галыг дvрэлзvvлдэг. Арслангийн бардам занг хэзээ ч хєндєж болохгvй, ийм vед тvvнийг номхотгошгvй. Энэ шалтгаанаас болж дотно хvмvvс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгvйдэлээ тэд нэр тєртэйгєєр даван гардаг. Уучлан єршєєх чадвар - Арслангийн сайн тал бєгєєд учир иймд экс хайрт руугаа буцахыг vгvйсгэхгvй. Тэрээр бусдад ємєг тvшиг болж сул дорой болон ядуу зvдvv хvмvvст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, єгєємєр зантай бєгєєд бvхий л юманд vнэн голоосоо ханддаг. Арслан сайн эцэг, сайн эх. Хvvхдvvдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггvй. Тэгсэн мєртлєє хvvхэд vл хvндлэх байдал гаргавал тvvнийг залхаана. Хvvхдvvддээ зvрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангvй ханддаг. Хэрэв тэдний дунд таагvй байдал vvсвэл эх эцэг нь тэртэй тэргvй уучлана гэдгийг хvvхэд мэдэж байдаг. Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мєн єєрєє сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц тvvнд тохирохгvй учир нь торонд байгаа мэт єєрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд тvvнд их тав тухтай ба сайхан байна. Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургvй, олны дунд байж, хvмvvстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай. Арслангийн vvрэг бол сул дорой хvмvvсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ vнэнч найз нєхєд, мєн шударга, хvчтэй дайснууд. Тэд бол бvтээлч, гойд, хvч чадалтай, амьдралд хайртай хvмvvс юм. Тэдгээрийн єєдрєг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг. Хонь хайртаа хvнээ найз нєхдєє єєрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгvй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгvй Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал,сексийн амьдралд ордог бєгєєд vvнээс болж зєрчилдєєн vvсдэг.Ямарч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна.Хонь боломжгvй зvйл рvv их тэмvvлдэг ба ямарч vнээр хамаагvй авахыг оролддог, юугаа ч хамаагvй золиосолдог. Хонь хайр дурлалд гэнэн хєєрvv. Тvvний хувьд хайр дурлал нь адал явдал єєрчлєлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бvлийн хvн тэвчээртэй байж хонины эрх чєлєє,ааш зан.эрч хvчийг болгоомжтой зєв залах хэрэгтэй. Хонины ордыхон сайн эцэг эх бєгєєд хvvхдvvдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хvvхдvvддээ сайн зєвлєгч сайн найз нь. Гэвч vvний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бvтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.
Like | Ангилал : zurhai | Нийтэлсэн : zaya | Уншсан (1491) | Өмнөх бичлэг |

Сэтгэгдэл

  1. otgoo :
    2012-10-23 23:25

    yg taar ch ee ghdee ooriinhoo ordiig unshmaar bna

  2. Zaya :
    2009-05-15 21:03

    Hey eniig unshmaar bna. Gehdee uldsen ordig n\' haanaas unshih ve. Honinii rd n\' yag tarad busdiig n\' unshmaar bna. reply me asap

Сэтгэгдэлийн тоо : 2

Сэтгэгдэл бичих

Таны нэр :
Таны э-мэйл хаяг : Ил харагдахгүй.
Сэтгэгдэл